Sunday, September 27, 2026

“Ус ба үнэ цэн” сэдэвт уралдаан зарлагдлаа

Date:

Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 109 жилийн ой гуравдугаар  сарын 6-ны өдөр тохиодог. Энэ салбарт өөрийн зам мөрийг үлдээсэн телевизийн шилдэг сэтгүүлч М.Батдорж агсны нэрэмжит тэтгэлэгт уралдаан дэх жилдээ зарлагдлаа. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд уламжлал болгон зарладаг уг уралдааныг энэ жил “Ус ба үнэ цэн” сэдвийн дор зохион байгуулахаар болжээ. Уг уралдааныг Монголд тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр зарлаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагч нарыг тодруулдаг уламжлалтай. Уралдааны шалгаруулалт хоёр үе шаттай. Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх юм. Нэгдүгээр шатны эссэ бичлэг “Усны үнэ цэн” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуурыг тавьж байна. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд гурав хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн сурвалжилга бэлтгэнэ Энэхүү уралдаанд бүтээлээрээ шалгарч тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Уралдаанд сэтгүүл зүйн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох бөгөөд эссэг batdorj_found@yahoo.com хаягаар хүлээн авна. Тэргүүн байрт шалгарсан оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг олгохоос гадна тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн урамшуулал олгох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...