Saturday, November 23, 2024

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын удирдах ажилтны зөвлөгөөн дээр хэлсэн онцлох 8 эшлэл

Date:

ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулж өндөрлөв. Уг зөвлөгөөн дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

1. Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахал дэлхийн улс орнуудад хүний эрүүл мэнд хичнээн чухал болохыг харуулахын зэрэгцээ улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь “ЭРҮҮЛ ХҮН-ЭРҮҮЛ ИРГЭН” болохыг нотлон харуулсан. Энэ хэцүү цаг үед юуны өмнө төр засгийн оновчтой шийдвэр, салбар дундын хамтын ажиллагаа ихээхэн чухал байж үүссэн нөхцөл байдлыг хамтын хүчээр НЭГДМЭЛ НЭГ ЗОРИЛГОТОЙГООР даван туулахад томоохон сорилт болсон он жилүүд байлаа.

2. “Ковид-19” халдварын эсрэг хариу арга хэмжээний чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор 2020-2021 онд эрүүл мэндийн салбарын төсөв, техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн зэрэгцээ салбарын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах шинэчлэлийн зорилтот арга хэмжээг ч бид амжилттай хэрэгжүүллээ.

3. Коронавируст халдварын цар тахлын хүнд хэцүү цаг үе бидэнд дан ганц эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийг төвлөрүүлэх, зохион байгуулах, нөөцийн бэлэн байдлыг хангах сургамжтай талыг харуулаад зогсохгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд цахим технологи ашиглан алсын зайнаас тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалт, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулах шинэ шинэ соёлыг нэвтрүүлэн өргөжүүлэхэд ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн билээ.

4. Коронвируст халдвар (Covid-19)-ын цар тахлыг хүндрэл багатай даван туулахад нийт эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид та бүхний нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр чухал үүрэг гүйцэтгэлээ.

5. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид бүхэн дан ганц Коронавируст халдварын цар тахалтай тэмцээд зогсохгүй салбарынхаа түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж бүтэн зууны хугацаанд салбартаа олсон ололт амжилт бүхнээ баримтжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээхийн сацуу энэхүү ололт амжилт бүхнийг түүхийн хуудаснаа тамгалан үлдээхэд бүхий л амьдралаа зориулсан ахмад үеэ алдаршуулан дурссан жил болж өнгөрснийг дурьдахад таатай байна.

6. Бид олсон ололт амжилтаа улам бататган, 2022 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” болгон ажиллахаар төлөвлөөд байна.

7. Зорилтот жилийн хүрээнд байгуулага, эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулаад зогсохгүй чанарыг эрхэмлэн ажиллахыг та бүхнээсээ уриалж чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр өөрсдийн туршлагаа хуваалцан, санал бодлоо ил тод нээлттэй илэрхийлж харилцан зөвлөлдсөн үр дүнтэй зөвлөгөөн болно гэдэгт итгэж байна.

8. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хэлэлцсэн асуудлаар та бүхний гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн Эрүүл мэндийн салбарын бодлогын шинэчлэлт тусгах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...