Saturday, November 23, 2024

“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Date:

Дэлхий дахинаа цар тахал хэлбэрээр дэгдсэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын халдварын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөө сүүлийн 2 жил алгасч энэ онд зохион байгуулж байна. “Ковид-19” халдварын эсрэг хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор 2020-2021 онд эрүүл мэндийн салбарын төсөв, техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн зэрэгцээ салбарын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах шинэчлэлийн зорилтот арга хэмжээг ч бид амжилттай хэрэгжүүлэв. Тухайлбал, салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд нийт эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлж салбарын санхүүжилтийн үр ашиг, үр нөлөөг сайжруулах алхмыг эхлүүлэхийн зэрэгцээ

Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж нийт 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүйгээр цахимаар үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” болгон ажиллахаар төлөвлөөд байна. Зорилтот жилийн хүрээнд байгууллага, эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулаад зогсохгүй чанарыг эрхэмлэн ажиллахыг уриалж чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр өөрсдийн туршлагаа хуваалцан, санал бодлоо ил тод нээлттэй илэрхийлж харилцан зөвлөлдөхөөр тус салбарын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ.
Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны гуравдугаар сарын 04-05-ны өдрүүдэд 2 өдөр үргэлжилсэн бөгөөд Нийслэл, аймаг орон нутгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага нийт 278 зочид төлөөлөгч оролцов. 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдөр нийтдээ 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж 209 санал, зөвлөмжийг боловсруулсан байна. Үүнд:                                                                                               
1. “Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”                               
2. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлье ”                                           
3. “Сувилахуйн тусламжийн шинэчлэл- Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ”                                                                     
4. Эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн байдал,тулгамдсан асуудал”                                                                     
5. Хавдрын тусламж  үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь”                                                                       
6. Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын арга хэмжээ, хэрэгжилт” 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Коронавируст халдвар (КОВИД-19)ын цар тахал нь бүх дэлхийн улс орнуудад хүний эрүүл мэнд хэчнээн чухал болохыг харуулахын зэрэгцээ улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь “ЭРҮҮЛ ХҮН-ЭРҮҮЛ ИРГЭН” болохыг нотлон харуулсан. Энэ хэцүү цаг үед юуны өмнө төр засгийн оновчтой шийдвэр, салбар дундын хамтын ажиллагаа ихээхэн чухал байж үүссэн нөхцөл байдлыг хамтын хүчээр НЭГДМЭЛ НЭГ ЗОРИЛГОТОЙГООР даван туулахад томоохон сорилт болсон он жилүүд байлаа. Энэхүү сорилтыг амжилттай даван туулахад “Эрүүл мэндийн салбарын манлайлал тэр дундаа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд, эрдэмтэн багш нар, эрүүл мэндийн ажилтнууд та бүхний хичээл зүтгэл өндөр байсныг энд цохон тэмдэглэхийн сацуу байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласан НҮБ, НҮБХС, ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Глобаль сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, ЖАЙКА, КОЙКА зэрэг олон улсын байгууллагууд та бүхэндээ хувиасаа болон нийт Монголынхоо ард түмний нэрийн өмнөөс гүн талархалаа илэрхийлье” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...