Thursday, August 13, 2026

У.Бат-Оюун паралимпэд АНУ-ын нэрийн өмнөөс өрсөлдөнө

Date:

2022 оны Бээжингийн өвлийн паралимпийн нээлтийн ёслол өчигдөр буюу гуравдугаар сарын 4-ний орой БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний спортын цэнгэлдэх хүрээлэнд болов. Нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Олон улсын Паралимпийн хорооны дарга Эндрю Парсонс нар оролцжээ.

“Бээжин-2022” өвлийн паралимпийн наадамд Монгол Улсаас гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцох билээ. Тухайлбал, Б.Ганболд, Ц.Дашдорж нар энэ сарын 7-нд гүйлтийн цанын 20 км-ын сонгомол техникийн төрөлд уралдах бол энэ сарын 12-нд 12.5 км-ын тэших техникийн төрөлд өрсөлдөх юм. Харин уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг нар уралдана. Тэрбээр паралимп төдийгүй олимпын наадамд ч Монголоос анх удаа уулын цанын төрөлд уралдаж байгаагаараа онцлог.

АНУ-ын нэрийн өмнөөс кёрлингийн төрөлд өрсөлдөх У.Бат-Оюун өчигдөр Монголынхоо баг тамирчидтай уулзжээ. Тэрбээр нээлтийн ёслолын дараа Монголынхоо баг тамирчдыг сурагласаар олж уулзан, дурсгалын зураг татуулсан байна.

Нийт 10 хоног үргэлжлэх энэ удаагийн паралимпийн наадамд 48 орны 650 гаруй тамирчин 78 багц медалийн төлөө өрсөлдөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...