Monday, April 7, 2025

Хомтой тэмээ хөтөлсөн инженер

Date:

Тэмээн сүргийн өлгий, Галба, Шанхын говь Өмнөговийн Ханбогд сумыг зорихдоо бид тэр нутгийн удам дамжсан залуу малчинг онцлохоор төлөвлөж байлаа. Гэвч бидний сурвалжилгын “гол баатар”-аар малчин гаралтай уул уурхайн инженер залуу тодорсон юм. Говь сайхан нутгаа сэрээж, улмаар өнгө оруулан, дэлхийн энтэй хөгжүүлэхээр зорьж яваа түүний ажил үйл, амжилт бүтээлийнх нь талаар сонирхсон юм.

Монгол Улсдаа тэмээний тоо толгойгоор байнга тэргүүлдэг Ханбогд сум жилээс жилд өргөжин тэлж, говийн жижигхэн байсан сум өдгөө хот газрын  өнгө төрхийг олж, хүн амын сууршил нэмэгдэж байна. Энэ бүхэн нь хөгжил авчрах авто замуудтай холбогдсоноор, сумын төвийн тохижолт илтэд сайжирч, үйлдвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагаа шинэ шатанд гарснаас нь тодорхой харагдаж байна

Улсдаа 33 мянга гурван зуун тэмээ тоолуулж, малчин айл бүр шахам Галбын улаан үүлдийн 500-1000 тэмээ өсгөн үржүүлж байгаа гэдгийг сонсоход үнэхээрийн бахархал төрнө. Тэдгээр малчдын нэг  тус сумын уугуул, мянгат тэмээчин Гантөмөрийн ууган хүү Г.Цэдэн уул уурхайн инженер болж төрсөн нутгийнхаа баялгийг олборлож, өмнийн говийн их бүтээн байгуулалт “Оюутолгой” ХХК-ний гүний уурхайд инженерээр ажиллаж байна. Тэр хэдийгээр  уул уурхайн мэргэжилтэй ч сэтгэл зүтгэлийнх нэг тал малчин ахуйдаа ойрхон хэвээр ажээ. Энэ тухайд нь олзуурхаж Оюутолгойн инженер залуу  Г.Цэдэнтэй  “ Нутгаа мөнхөлсөн тэмээчид” баяр дээр уулзаж, аав ээждээ туслан, хомтой тэмээ хослуулан хөтөлсөөр монголын уламжлалт өв тээсэн соёлын наадамд оролцож явахад нь таарч, сурвалжлав.

Ханбогд сумандаа 10 дахь жилдээ зохион байгуулж буй тэмээчдийн баярыг өнөө жил Хөдөлмөрийн баатар Жаалдүүгийн Тогтохсүрэнгийн нэрэмжит болгожээ. Энэ хүн бол  Ханбогд сумаас төрсөн хоёр дахь тэмээчин баатар аж. Галбын говийн ганган улаан тэмээний баярын нээлтэд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Соёлын дэд сайд Б.Батбаяр, Аймгийн засаг даргын орлогч Ч.Баяржаргал болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Оюутолгой Гүний уурхай төслийн захирал Жак Ван Тондер нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж тэмээчид болон нутгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн, амжилтаа улам бататгахын ерөөл өргөсөн юм.

Энэ удаагийн тэмээчдийн баярт Оюутолгой инженер Г.Цэдэн хурдан атны уралдаан болон багийн буухиа тэмцээнүүдэд гэр бүлээрээ идэвхитэй оролцож тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ  оруулж яваа юм билээ.

Өмнөговь аймгийн тухайд тэмээн сүргийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд “Ботгоны мөнгөн урамшуулал”-ыг жил бүр өгөхдөө ботго тутамд олгох бодлогоор дэмжин ажиллаж иржээ.

Цаашид тэмээн соёлыг хөгжүүлж олон улсын хэмжээнд сурталчлах тэмээний баярын эвэнт арга хэмжээг аялал жуулчлалын салбартай холбож эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой  байна гэж аймгийн  удирдах  хүмүүс ярьж байсан  юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...