Monday, November 25, 2024

“Мөрдөст бүсгүй” дууны клипний зураг авалт дуусчээ

Date:

Алунгоо, Өүлэн эхийн удамт зоригт монгол бүсгүйчүүдийн буухиа Мандахуй цэцэн, Ану хатнаар өртөөлөн өнөө цагт ирсэн. Монголын төр, нийгэм бужигнасан ороо бусгаа хамгийн хүнд хэцүү цаг үед монгол бүсгүйчүүд зэвсэг барин босч, эх орноо  хамгаалан тэмцэж байсан түүхтэй. Өнөөдөр ч хатан зоригт Монголын охид бүсгүйчүүд буурал дээдсийнхээ баатарлаг түүхийг үргэлжлүүлж, Монгол Улсынхаа Зэвсэгт хүчин, хил, онцгой байдал, дотоодын цэрэг, цагдаа хүчний байгууллагад эрчүүдтэй мөр зэрэгцэн дэлхийн цэнхэр дуулгатнуудыг эгнээг чимж, энхийг сахиулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж  өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн ажиллаж байна.

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 101 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эгнээ жигдхэн дайчин эрсийн жагсаал чимсэн бүсгүйчүүдээ алдаршуулах зорилгоор бүтээгдсэн “Мөрдөст бүсгүй” шинэ дууны клипний зураг авалт амжилттай өндөрлөжээ. Дундговь аймгийн харьяат, залуу дуучин Д.Сумьяадоржийн дуулснаар үзэгчдийн мэлмий, сонорт хүрч буй энэхүү дууны шүлгийг МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, СТА, хурандаа Г.Нэргүй тэрлэж, аялгууг хөгжмийн зохиолч Б.Сайнтөмөр бичиж олны хүртээл болгосон байна.

“МӨРДӨСТ БҮСГҮЙ”

Шүлэг: СТА, хурандаа Г.Нэргүй

Ая: Б.Сайнтөмөр

Дуучин: М.Сумьяадорж

Аавын хүүгээс хат дутаагүй

Аюулыг сөрөн цэх зогссон

Аминаас үнэтэй тушаалын дор

Алдах эрхгүй зүтгэл нэмсэн

Дахилт:

Эгнээ жигдхэн дайчин эрсийн

Жагсаал чимсэн мөрдөст бүсгүй

Энхрий үрдээ бүүвэй аялсан

Эх орны цэрэг эрэлхэг бүсгүй

Дахилт:

Ээжийн охидоос эн дутаагүй

Эрслэх аюулыг сөрөн зогссон

Эргэж олдохгүй амины төлөө

Эр зоригийн тангараг өргөсөн

Дахилт:

Хатуу бэрхээс халширч ухраагүй

Хатан ухааны шаглаа болсон

Монгол бүсгүйн халуун сэтгэлээр

Ариун голомтын галыг бадраасан

Дахилт:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...