Wednesday, July 23, 2025

Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа

Date:

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа.

Гэрээний дагуу Инженерийн хайгуул судалгааны ажилд оролцох ОХУ-ын туслан гүйцэтгэгч байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, Ажлын байрны төлбөр хураамжаас чөлөөлөх зэрэг ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан хийх бол Төслийн хэрэгжилтийг төрөөс дэмжих цогц арга хэмжээний тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг 2023 оны эхэнд дуусгахаар төлөвлөжээ.

Мөн “Газопровод Союз Восток” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийх бөгөөд энэ ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор дуусгана. Харин Байгалийн хий дамжуулах хоолойн барилга байгууламжийг барихад зориулан газар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар арванхоёрдугаар сард багтаан шийдэхээр тусгажээ.

Гэрээг үзэглэх үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Сибирийн хүч-1, 2 төсөлд ажилласан арвин туршлагатай компани энэ төслийн Инженер-геодези, инженер-экологи болон археологийн хайгуул судалгааг хийхээр болсонд баяртай байгаа. Монголын Засгийн газар энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд 2022-2024 онд хийгдэхээр төлөвлөгөөнд туссан ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай тал өөрөөс хамаарах бүхнийг хийх болно” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар “Чайна энержи групп” компанийн төлөөлөлтэй уулзжээ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод...

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...

Төрийн далбааны эхийг зохиосон төгөлдөр авьяастан Додийн Чойдог

Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой...

Зууны домогт хилчин, зургаадай таягтай генерал

Баян оросын хамжлага Баяндун сумын дарга болсон нь ...Хавтгай цагаахан...