Tuesday, November 4, 2025

Дөрөлж нуурын мөс цөмөрч шатахуун ачсан машин, чиргүүлтэйгээ живжээ

Date:

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Тосон” багийн Дөрөлж нуур гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нууранд цөмөрчээ. Тус газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хамтран татан гаргах ажиллагааг зохион байгуулж гурав дахь өдрөө ажиллаж байгаа юм байна. Өчигдөр 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсэж зайлуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоож өнөө өглөө 9 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлсэн байна.   

Дөрөлж нуурын мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр юм байна. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг Онцгой байдлын ерөнхий газраас  анхааруулан сэрэмжлүүлж  байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эрүүл мэндийн салбарыг турхирах сонирхол хэнд байна вэ?

Өглөөхөн УНТЭ-ийн фейсбүүк хуудсанд энэ эмнэлэг ажил хаяхгүй шүү...

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд...

Г.Арсланхуягийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдын тушаалаар Нийслэлийн Цагдаагийн удирдах...