Thursday, June 25, 2026

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

Date:

Бүх урлагийн тэргүүн дээд “Гоо марал” шагналт, “Алтан намар” наадмын шилдэг бүтээлүүдийн эзэн, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжмийн уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртжээ. Тэрбээр уг уралдаанд төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт, “286-р галт тэрэг” симфони найрал хөгжимд зориулсан зураглал зэрэг бүтээлээрээ “Гоцлол, найрал хөгжим, цөөхүүл хөгжмийн бүтээлийн ангилал”-д оролцсон юм байна. Олон улсын хөгжмийн зохиолчдын дунд жил бүр зохион байгуулагддаг JS Fest Competation хөгжмийн наадам нь дуулаачийн болон найрал дуу, дан хөгжмийн бүтээл, electromusic, computer music гэсэн төрлүүдээр явагддаг нэр хүндтэй наадам юм.

Олон улсын нэр хүндтэй тэмцээнд тэргүүн байр эзэлсэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн, хөгжмийн онолын тэнхмийн багш Ш.Өлзийбаярыг тус сургуулийн захирал Г.Ганцэцэг “Эрдэм соёлын өргөө”-нөө хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэжээ. Энэ удаагийн шагналт хөгжмийн зохиолчийн дэлхийн наадмаас хүртэж байгаа 6 дахь удаагийн шагнал болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-иас мэдэгдэл гаргажээ

"Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-иас олон нийтийн сүлжээгээр...

УИХ-ын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим...

Г.Занданшатар: Хуваагдлын үед Монгол холбогч байх ёстой

Ерөнхий сайд асан Г.Занданшатар БНСУ-ын Жэжү аралд зохион байгуулагдаж...