Monday, May 11, 2026

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлуулж дуусчээ

Date:

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлууллаа.“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу усны гүнд анх удаа зохион байгууллаа. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, жин нь 309 тонн юм. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байсныг нуурын гүнд, мандалд, эрэгт алба хаагчид ажиллан, татан гаргаж амжилттай дууссан байна.

Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Мөнгөн хазаарын чимээ” наадамд Т.Пүрэвжаргал түрүүллээ

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын...

Вадим Розенштейн: Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess багтаа угтан авч байгаадаа баяртай байна

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч. Тэрбээр...

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо....

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны...