Monday, May 11, 2026

Яруу найрагч Д.Урианхай “Ярууслын чуулган”-д түрүүлж 30 сая төгрөг гардлаа

Date:

“Channel11” телевиз, www.shilen.mn  сайтаас зохион байгуулсан “Ярууслын чуулган” Монгол туургатны цахим яруу найргийн наадмын сүүлчийн шатанд шилдгийн шилдэг 11 найрагч тунаж үлдсэнээс Азийн шилдэг яруу найрагч, нэрт сэтгэгч, зохиолч Д.Урианхай түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо. Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд нар шалгарчээ. Дэд байрын эзэн 15 сая, гутгаар байрын эзэн таван сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Харин тусгай байр болон нэрэмжит шагнал хүртсэн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Баттулга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан нар тус бүр гурван сая төгрөг, бусад оролцогчдыг тус бүр нэг сая төгрөгөөр байлжээ. Сүүлийн шатны шалгаруулалтыг Төрийн шагналт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Г.Золбоот, гавьяат жүжигчин О.Бат-Өлзий тэргүүтэй есөн шүүгч шүүн тунгаасан байна. Ийнхүү Монголд хамгийн удаан хугацаанд буюу хагас жилийн турш цахим орчинд үргэлжилж, яруу найрагчдын онгод цалгисан бүтээлүүдээр түмэн олны сонор, мэлмийг мялаан, оюуны цэнгэл эдлүүлсэн, хамгийн өндөр бай шагналтай “Яруусахуйн чуулган” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. “Яруусахуйн чуулган” ариусахуйн чуулган болтугай гэсэн ерөөлийг яруу найрагт хайртай монгол түмэн хурайлан ерөөж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Мөнгөн хазаарын чимээ” наадамд Т.Пүрэвжаргал түрүүллээ

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын...

Вадим Розенштейн: Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess багтаа угтан авч байгаадаа баяртай байна

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч. Тэрбээр...

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо....

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны...