Friday, November 22, 2024

ЭМГЭНЭЛ

Date:

ЛАМЖАВЫН ЦЭНДСҮРЭН (1926-2021)

Монгол Улсын гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч Ламжавын Цэндсүрэн 2021 оны 10-р сарын 06-ны өдөр таалал төгсч, Монголын тайз дэлгэцийн урлагт хүнд гарз тохиолоо. Нэрт жүжигчин Ламжавын Цэндсүрэн нь 1926 онд Засагт хан аймаг, одоогийн Говь Алтай аймгийн Цээл сумын нутаг Ар завсар гэдэг газарт мэндэлжээ.

Л.Цэндсүрэн нь 1936 онд Уланбаатар хотын бага суруульд, 1939-1941 онд Урлагийн хүрээлэнгийн дэргэд Уран сайхны сургуульд суралцан жүжигчний мэргэжил эзэмшжээ. 1941-1953 онд Улсын хөгжимт драматик “Бөмбөгөр ногоон” театрт, 1953-1984 онд Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллажээ. Тэрбээр 1953 оноос 1985 онд Улсын хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллахдаа “Урлал” жүжгийн Пило, “Нэг ангийнхан” жүжгийн Гаваа, “Нэрсийг нь дурсаад яахав” жүжгийн Галя, “Шунал” жүжгийн Хүрэн баавгай, “Павлик Морозов” жүжгийн Татьяна, “Улаан бүч” жүжгийн Кальфрина, “Хувиа бодогчид” жүжгийн Эмч, “Жирийн хүмүүс” жүжгийн Маам, “Ромео Жульетта хоёр” жүжгийн Өрлөг эх, “Нэр төр” жүжгийн Елизавета Ивановна, “Карлсон жаалхүү хоёр” жүжгийн Карлсон зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний, хүүхдийн жүжгийн 40 гаруй дүрийг чадварлаг бүтээсэн нэрт жүжигчин юм.

Тэрбээр тайзны дүрийн шилдэг мастер төдийгүй монголын кино урлагт хүчээ сорьж, “Хүргэн хүү” киноны Аюуш, “Тунгалаг Тамир” киноны Должин, “Газрын жигүүр” киноны хөрш авгай, “Хэцүү даалгавар” киноны Долгор зэрэг кинонуудын гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж, ард түмэндээ хайрлагдсан жүжигчин байлаа.Л.Цэндсүрэн нь Улсын хүүхэд залуучуудын театрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон арван шилдэг дүрийг тайз, дэлгэцийн дүр бүтээсний учир Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Гэгээн Муза наадмын “Хүндэт Муза” алтан цомоор тус тус шагнагдаж, 2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэн юм. Тэрээр театр, радио, телевизийн дэлгэцнээ 300-аад гол ба туслах дүрүүдэд тоглож, 30 гаруй орчуулгын кинонд дуу оруулжээ. Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт жүжигчин Ламжавын Цэндсүрэнгийн дүр бүтээх арвин их туршлага, цуцашгүй их хөдөлмөр, авьяас билгээс бид цаг ямагт суралцаж, түүний гэгээн дүр төрхийг үеийн үед дурсан санаж явах болно.

Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ынЗахиргаа, Уран сайхны зөвлөл,Театрын хамт олноос.

2021.10.07

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...