Friday, November 22, 2024

“ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН

Date:

Монгол орон дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буй 10 орны нэгд тооцогддог. 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон гэсэн судалгаа гарчээ. Цөлжилт энэ эрчээрээ үргэлжилбэл 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймгийн нутгаас бусад хэсэг цөлжилтөнд өртөж, ургамал ургах чадваргүй болно гэсэн урьдчилсан тооцоо бий.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийгНҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлсэн билээ.

Тэгвэл цөлжилтийн нөхцөл байдлыг олон нийтэд таниулах, хор уршгийн бодит нөхцөл байдлыг иргэдэд харуулах зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БОАЖЯ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “ЦӨЛЖИЛТ МОНГОЛД” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байгаа аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙН БҮТЭЭЛИЙН АГУУЛГА
Монгол орны цөлжилтийн нөхцөл байдал орон нутгийн иргэдийн амьдралд, нийслэлд, ургамал, ан амьтанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг тусгасан байх.

БҮТЭЭЛИЙН ТЕХНИКИЙН ШААРДЛАГА
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь зохиогч болон бүтээлийн нэртэй байна. Оролцогч бүр тав хүртэлх бүтээлээ ирүүлж болно.
Зургийн формат JPEG, файлын хэмжээ 50MB-аас хэтрэхгүй байна. Зургийн үндсэн агуулга, дүрсийг өөрчлөлгүйгээр засвар хийж болно.
Зохиомол, дэвсгэрийг сольсон, зүйсэн нийлмэл зургийг хүлээн авахаас татгалзана. Зурагчин өөрийн овог нэр, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой. Бүтээлүүдийг нийтийн хүртээл болгох үүднээс зурган дээр бүтээгчийн овог, нэрийг тамгалан цахим орчинд сурталчилна. Уралдаанд ирүүлсэн фото зургуудын зохиогчийн эрх тухайн зурагчинд хадгалагдах болно. Уралдаанд шалгарсан зургуудын зохиогчийн эрх ЕТГ-т шилжинэ.
Уралдаанд шалгарсан оролцогчидтой утсаар/и-мэйлээр холбоо барих бөгөөд МГЗНХ-ны facebook болон вебсайт дээр зарлах болно.

ШАГНАЛЫН САН: Нийт шагналын сан 10 сая төгрөг.
I байр 4 сая төгрөг.
II байр 3 сая төгрөг
III байр 2 сая төгрөг
Тусгай байр хоёр, тус бүр 500,000 төгрөг.

ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН
– ЕТГ
– БОАЖЯ
– МГЗНХ

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
2021 оны 10.06-10.15-ний өдрийн 20.00 цаг хүртэл Tsuljiltmongold@gmail.com хаягаар хүлээн авна.
Утас: 90109300

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...