Sunday, November 15, 2026

Б.Мөнхзаяа 45 дугаар байрт оржээ

Date:

Улаанбаатарын цагаар өнөө өглөө 05.00 цагт Хоккайдо мужийн Саппоро хотын Одори паркт эхэлсэн олимпийн марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд манай Баярцогтын Мөнхзаяа хурд, хүч, тэсвэр хатуужлаа сорив. Уралдаан 06.00-д эхлэх байсан ч зохион байгуулагчид хэт халуун байгаагаас нэг цагаар урагшлуулсан юм. Уралдааны үед Саппород 32 градус халуун, чийгшэл 68 хувьтай байлаа. Халуун, бүгчим ийм нөхцөлд 42км 195м гүйнэ гэдэг тамирчнаас ихээхэн тэсвэр хатуужил шаардана.

Гараанаас 88 тамирчин гарсан ч барианд 73 тамирчин орж, 15 тамирчин уралдааны замаас гарч, тэмцээнийг орхив. Манай Б.Мөнхзаяа 42.195 км-ийг 2.37:08 (цаг, минут, секунд) амжилттай гүйж, 45-р байрт орлоо. Эхний тамирчнаас 9 мин 48 сек алдагдалтай барианд орсон ч өөрийн энэ улирлын хамгийн шилдэг амжилтаа үзүүлж чадлаа. Эмэгтэй марафоны дүн

1.Перес Жепчирчир (Кени) 2.27:20

2.Юригит Косгеи (Кени) 2.27:36

3.Молли Сейдел (АНУ) 2.27:46…

45.Б.Мөнхзаяа (Монгол) 2.37:08

“Таван цагариг”-ийн тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин Токиогоос мэдээлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...