Sunday, November 24, 2024

Хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэлээ

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын захиргааны шинэ байранд яаралтай ор дэлгэх үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн билээ. Яармагт баригдсан захиргааны шинэ байранд ор дэлгэснээр эмнэлгийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай, ор хүлээж буй өвчтөнүүдийг хүлээн авах боломжтой болох юм.

Энэ хүрээнд өчигдрөөс эхлэн тус байранд 145 ор дэлгэн “Яаралтай тусламжийн түр төв”-ийг байгуулж буй юм. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тус эмнэлэгт очиж ажиллалаа. “Яаралтай тусламжийн түр төв” нь 10 амьсгалын аппараттай бөгөөд орны тоонд хангалттай хүрэлцэх 100 хувь хүчилтөрөгчийн хангамжтай гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлсэн юм. Тэрбээр дүүрэг, харьяалал харгалзахгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, дүүргийн эмнэлгүүдэд ор гармагц дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлнэ гэж байлаа.

Шаардлагатай тохиолдолд дахин ор дэлгэх хангалттай орны нөөц болон зай, талбай  байгаа ч хүний нөөц дутмаг байгааг албаныхан хэлж байлаа.  Тус эмнэлэг нь маргааш гэхэд өвчтөнүүдээ хүлээн авах боломжтой бөгөөд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудаас бүрдсэн 180 гаруй эмч, сувилагч ажиллах юм байна.

Засаг даргын шуурхай хуралдаанаар дүүрэг бүр нэмж ор дэлгэх тал дээр судалгаа хийх, яаралтай зохион байгуулах үүрэг чиглэлийг дүүргийн удирдлагуудад өгсөн. Тиймээс нэг иргэний амь насыг алдахгүйн тулд бүхий л нөөц боломжоо дайчлан, ор дэлгэх, өвчтөн хүлээн авах ажлаа шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Харин Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Энхтуяа “Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, халдварын тохиолдол ихэссэнээр ачаалал маш их нэмэгдсэн. Хотын дарга төрийн захиргааны байранд ор дэлгэн, яаралтай тусламжийн төвийг байгуулах шийдвэр гаргасан нь цаг үеэ олсон, зөв шийдэл байлаа” хэмээв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар улаан бүсэд орж ажиллах амаргүй үүрэг, хариуцлага хүлээж буй эмч эмнэлгийн ажилчдад талархал илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...