Thursday, October 8, 2026

Үндэсний үйлдвэрлэгчид Японы зах зээлд бүтээгдэхүүнээ цахимаар танилцуулна

Date:

Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд хоёр улсын бизнес форум, үзэсгэлэнг 2021 оны 6 сарын 25-наас 7 сарын 5-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 

Монгол-Японы бизнес форум үзэсгэлэнг Гадаад харилцааны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Япон улс дахь Монгол Улсын Элчин Сайдын яам, Экспорт Олон Улсын Худалдааны Төв” ТББ, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоод тав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй.

Форумын үеэр дотоодын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ хувийн хэвшлийн төлөөллүүд туршлагаасаа хуваалцаж, гадаад дотоодын мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ:

  • Экспортын бодлого эрх зүйн орчин , цаашид авах арга хэмжээнүүд
  • Экспортыг дэмжих санхүүжилтийн боломжууд
  • Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тавигдах ОУ-ын чанар стандарт, баталгаажуулалт, сайн туршлагууд
  • Экспортын өрсөлдөх чадвар, экспортын шинэ боломжууд

Үзэсгэлэнд Япон улс руу экспорт хийх хүсэлтэй, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах зорилготой Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээр оролцохоор бүртгүүлж бэлтгэл ажлаа хангаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...