Thursday, October 8, 2026

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс зүлэг тарих ажлыг санаачлан зохион байгууллаа

Date:

Зам, тээврийн хөгжлийн яам нь “Хашаагүй Улаанбаатар” санаачилгыг дэмжиж яамны гадаах хашаагаа буулгасан билээ. Улмаар унадаг дугуй тавих талбай бий болгож, цахилгаан машин цэнэглэхэд зориулсан нарны зайг суурилуулсан.

Хашааны оронд зүлэг тарих ажлыг тус яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачилж, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авсны дагуу яамны орчин тойронд зүлэг, цэцэг тарих, ногоон орчныг бий болгох ажлыг амжилттай зохион байгууллаа. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг орчин тойрноо тохижуулах, ногоожуулах, мод ургамал тарих ажилд нэгдэхийг уриалж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөл нь цаашид яамны залуучуудын хөгжин дэвших таатай орчныг бүрдүүлэх, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг дэмжих, салбар дундын уялдааг хангах чиглэлд анхаарч, үйл ажиллагаануудыг үе шаттай хэрэгжүүлж ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...