Thursday, September 17, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтнууд төрийн одонгоор энгэрээ мялаалаа

Date:

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим ажилтан төрийн одонгоор энгэрээ мялаалаа.  Компанидаа үр бүтээлтэй, ажлын амжилт гарган ажиллаж буй Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулгаа, Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Ц.Мөнхтуяа нарыг Төрийн дээд шагнал Алтангадас, Худалдан авалтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Энхмаа, Маркетингийн ахлах мэргэжилтэн Б.Серикжан, Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Я.Содчимэг, Аж ахуйн албаны жолооч, механик Б.Доржжанцан, Салбарын Уулын хэлтсийн Ашиглалтын хэсгийн оператор П.Отгонбат нарыг Төрийн одон Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнуулсныг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2021 оны зургадугаар сарын 11-ний өдөр гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг 3...

Баавгайн аюулаас сэргийлэх талаар БОУАӨ-ийн сайдын албан даалгавар гарчээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 09...

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг хурдасгах “Mining Week – Mine Pro 2026”

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс...