Monday, June 29, 2026

ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад анхаарна

Date:

Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэр (ОНӨААТҮ)-ийн 15 байгууллагаас ес нь үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай, зургаа нь хангалттай гэсэн үнэлгээ авчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагуудтай уулзаж, дээрх байгууллагуудын менежментийг сайжруулах талаар ярилцлаа. Тэрбээр “Цар тахлын улмаас ОНӨААТҮГ-уудын төсвийн хүлээсэн үүрэг зарим байгууллагад биелэх боломжгүй болж, тасалдаад байгаа. Хөрөнгийн элэгдэл, валютын ханшийн зөрүү, зээлийн хүүгийн төлбөр нь алдагдлын ихэнх хувийг эзэлж байна. ОНӨААТҮГ-ууд үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах үүрэгтэй ч нөгөө талдаа ашиг, орлогоо нэмэгдүүлж ажиллах хэрэгтэй. Мөн нийслэлийн өмчийг ариг гамтай зарцуулах, худалдан авах ажиллагаанд анхаарч, тухайн байгууллагуудын засаглалыг сайжруулж, боловсон хүчнийг чадваржуулах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааг хянаж, сайжруулах Ажлын хэсэг ажиллаж, хагас жил тутамд ажлаа тайлагнах юм. Ингэснээр ОНӨААТҮГ-ын ашигт ажиллагааны түвшнийг нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах, нөхцөл байдлыг өөрчлөх боломж бүрдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...