Thursday, September 17, 2026

Зам, тээврийн хөгжлийн яам ажилтнууддаа зориулсан сүүдрэвч барьжээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн яам “Хашаагүй Улаанбаатар” санаачлагыг дэмжиж зөв манлайлал үзүүлэхээр яамны гадаах хашаагаа буулган улмаар унадаг дугуйн зогсоол, цахилгаан машин цэнэглэхэд зориулсан нарны зай суурилуулсан билээ.

Мөн явган хүний замаа өргөтгөж, ногоон байгууламж барих ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ойр хавийн байгууллагуудад гадаах хашаагаа буулгаж орчин тойрноо цэвэр цэмцгэр, ногоон орчин бий болгоход анхаарал хандуулахыг уриалаад буй.

Яамны залуучуудын зүгээс санаачлан ажилтан, албан хаагчдынхаа идэвхи зүтгэл, мэдлэг, ур чадвар, арга барилыг дээшлүүлэхэд туслах зорилгоор дотоод нөөц бололцоог ашиглан хурал, зөвлөгөөн хийх, гадна дотнын зочидтой ажил хэргийн уулзалт хийх зориулттай интернэт сүлжээ бүхий тусгай өрөө гаргасан ба өмнө нь хогийн цэг байсан талбайг тохижуулан өглөөний болон үдийн цай, кофе уух, түр амрах сүүдрэвчийг яамны гадаа барьж тохижуулжээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг 3...

Баавгайн аюулаас сэргийлэх талаар БОУАӨ-ийн сайдын албан даалгавар гарчээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 09...

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг хурдасгах “Mining Week – Mine Pro 2026”

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс...