Friday, May 15, 2026

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярьжээ

Date:

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярьжээ. Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэж, түүнийг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлон илэрхийлсэн байна.

Сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, АНУ-ын Засаг захиргааны зүгээс хоёр орны хамтын ажиллагааг үргэлж дэмжиж ирсэнд талархал илэрхийлжээ. Мөн саяхан АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёрдугаар компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдээлсэн байна.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен 10-аад жилийн өмнө Монгол Улсад тухайн үеийн Дэд ерөнхийлөгч Ж.Байдены хамт айлчилж байснаа дурсаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Монгол Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх хүч чармайлтыг талархан тэмдэглэв.

Мөн талууд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...