Monday, January 12, 2026

Эрүүл мэндийн сайд С.Энхболд үе үеийн эмч нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж байна

Date:

Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн олон улс оронд цагаан нөмрөгт эмч нартаа талархал илэрхийлдэг уламжлалтай. Уг өдрийг АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд анх тэмдэглэж эхэлсэн түүхтэй аж. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн юм байна.

Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчилах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.

Энэ өдрийг тохиолдуулан эмч хэмээх эрхэм хүндтэй мэргэжлийг эзэмшин, хүмүүний амь нас, эрүүл мэндийн төлөө мэдэх, чадах бүхнээ зориулдаг, мэдлэгтэй, зүтгэлтэй,  сэтгэлтэй,  ур чадвартай үе үеийн эмч нартаа  Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэндчилгээ дэвшүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бортээгийг “хөдөлгөж”, хар алтны ашгийг өсгөнө

Манай улсын нийт экспортын орлогын 40 хувийг бүрдүүлдэг “хар...

“Улаанбаатар Арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар...

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын...