Saturday, April 19, 2025

Шүлснээс “COVID-19” илрүүлэх оношлуурыг ашиглах гэрчилгээг олгов

Date:

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс “COVID-19” өвчнийг илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгов. Уг гэрчилгээг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, оношлуур бүтээх эрдэмтдийн багийн зөвлөх  АШУҮИС-ын дэд захирал Г.Батбаатар нарт гардуулан өгөв.
Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур нь “COVID-19” өвчнийг оношлох ажилд томоохон ахиц авчрах боломжтой. Учир нь шинжилгээний хариу гарах хугацааны хувьд богино. Мөн зардал нь харьцангуй хямд зэрэг олон давуу талтай юм байна. Богино хугацаанд уг оношлуурыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх бололцоог хангасан эрдэмтэн судлаач нартаа талархал илэрхийлье хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Баттүвшин хэлсэн үгэндээ онцлов.

Энэхүү оношлуурыг бүтээх ажил 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эхэлсэн бөгөөд эхлэл санхүүжилтийг БШУ-ны яам гаргаж, эрдэмтдийг дэмжсэн байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар дэмжлэг үзүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд том түлхэц болсонд талархаж буйгаа АШУИС-ын удирдлага илэрхийлж байлаа.

Шүлснээс “COVID-19”-ийн вирусийг илрүүлэх оношлуурыг  2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар онцоллоо.

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс “COVID-19”-ийн вирусийг илрүүлэн оношлох оношлуурын нэгж өртөг нь 31,200 төгрөг бөгөөд одоо ашиглаж буй ПСР шинжилгээнээс ойролцоогоор 2-3 дахин хямд гэдэг тайлбарыг эрдэмтдийн төлөөлөл өглөө. Оношлуур бүтээх эрдэмтдийн багт АШУИС-ын дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар, Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, академич Г.Болдбаатар болон АШУҮИС-ын 10 гаруй эрдэмтэн багш нар ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...