Thursday, March 19, 2026

Сансрын нисэгч Ж.Гүррагчааг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Date:

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.

-Ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, комиссыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүлж, олон сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр Оросын соёл, шинжлэх ухааны төвд ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ. Урьд өмнө төдийлэн дэлгэгдэж байгаагүй олон ховор зураг, үзмэр тавигдсан. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 12 хүртэл гарна. Зарим нэг арга хэмжээ COVID-19-өөс шалтгаалж, хойшлогдох нь гэж Ж.Гүррагчаа баатар танилцуулсан байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны анхны мөрийг нь гаргасан сансрын замаар монгол хүн аялах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна. Таны монгол түмний түүхийн хуудсанд үлдээсэн энэ гайхамшигт үйл хэргээр Монголын төр, монгол түмэн бахархдаг” гээд, сансрын ахан дүүс болох В.А.Жанибеков, В.П.Савиных, В.В.Ковалёнок нарт баярын мэндчилгээг минь дамжуулж өгнө үү гэж Ж.Гүррагчаа баатраас хүслээ.

Ж.Гүррагчаа баатар Монгол УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэж, “Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага УИХ-д сансрын баатар маань монгол түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж байснаар бид бахархдаг. Танд эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсэж, сансрын уудмыг эзэмших хүн төрөлхтний их үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байхын өлзийт ерөөл өргөн барья” гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын “SWAT CHALLENGE”...

“Маамуу нааш ир” дууг зүй бус агуулга, хэллэгт оруулж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандана

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн...

АНУ, Израилын цохилтын улмаас Иранд 204 хүүхэд амиа алджээ

АНУ, Израил улс Ираны эсрэг хамтарсан цэргийн ажиллагааг 02...