Friday, April 11, 2025

Бараа, бүтээгдэхүүнийхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй бол 5 сая төгрөгөөр торгоно

Date:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас худалдаа, үйлчилгээний салбарын байгууллагуудад ээлжит хяналт шалгалт хийжээ. Хяналт, шалгалтын явцад худалдаа, үйлчилгээний байгууллагууд хэрэглэгчдэд бараа, ажил үйлчилгээнийхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх хуулийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа нийтлэг зөрчил тогтоогдсон байна. Иймд нэр бүхий аж ахуй эрхлэгчдэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг биелүүлж ажиллах асуудлаар хугацаатай албан шаардлага өгчээ.

Иргэд бараа сонгохдоо үнэ, хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн зэрэг мэдээллийг заавал авах ёстой. Зарим худалдааны төвд зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд хаяг, шошго нь ойлгомжгүй, тавьсан үнээс өөр үнээр касс дээр бичигддэг зэрэг зөрчил их байгааг иргэд ярьж байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааныхаа талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгох зохицуулалттай юм.

https://www.facebook.com/afccpmongolia/videos/606467266967241/?t=73

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан” үндэсний музейд 38,6 сая хүн нэгэн зэрэг “зочлов”

АНУ-ын алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр...

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...