Saturday, April 19, 2025

АНУ-ын эрдэмтэд, судлаачид хөл хорионы дэглэм тогтоож, хилээ хаахыг шаарджээ

Date:

АНУ-ын нэр хүндтэй анагаах ухааны мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, багш, сувилагч зэрэг 150 гаруй хүн улс орны хэмжээнд бүрэн хөл хорио тогтоож, хэт их тархаж буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг шаардсан бичигт гарын үсэг зуржээ.

“Үндэстний хувьд хамгийн сайн зүйл бол цаг алдалгүй улс орны хэмжээнд хөл хорио тогтоон, хилээ хааж, аль болох олон хүний ​​амийг аврах явдал юм” гэж тэд пүрэв гарагт Трампын засаг захиргаа, Конгрессын тэргүүлэгч гишүүд болон мужийн захирагч нарт илгээсэн шаардах бичигт дурдсан байна. “Бид энэ хэвээр байх юм бол арваннэгдүгээр сарын 1 гэхэд 200,000 гаруй америк хүн амь насаа алдахаар байна. Олон мужид хүмүүс бааранд чөлөөтэй ууж, ресторанд хооллож, шивээс тавиулж, иллэг хийлгэж байна. Энэ бүхэн энгийн үед бол тааламжтай үйлчилгээ. Гэхдээ чухал бус үйлдлүүд” гэж шаардах бичиг онцолжээ. Эрдэмтэд, судлаачдын үзэж байгаагаар чухал ач холбогдолгүй бизнесүүдийг хаах ёстой бөгөөд улсын хэмжээнд ресторанууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ. Хүмүүс хоол хүнс, эм тариа авах, цэвэр агаар амьсгалж, дасгал хөдөлгөөн хийхээр гэр орноосоо гарч болох ч ямар ч тохиолдолд заавал амны хаалт зүүх ёстой гэж захидалд дурджээ. Мөн коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд улс хоорондын аялал жуулчлалыг хориглох ёстой. Хэрэв эдгээр арга хэмжээг авахгүй бол үр дагавар нь хор уршиг ихтэй байх болно гэдгийг ч мөн анхааруулсан байна.

АНУ дахь коронавирусийн халдварын тоо өнгөрсөн пүрэв гарагт 4 сая давсан юм. Тодруулбал, 4,028,741 хүн коронавирусийн халдвар авч, 144,072 хүн нас баржээ гэж Жонс Хопкинс их сургуулийн гаргасан судалгаанд дурджээ.
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн статистикчид пүрэв гарагт CNN сувагт өгсөн мэдээлэлдээ “COVID-19” энэ жил тус улсын хүн амын дундах нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны эхэнд бичигдэнэ гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...