Friday, April 18, 2025

Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ-ын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Ж.Болдыг хүлээн авч уулзлаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Ж.Болдыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд, Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр улс төрийн байгууллага адил ажилласан болохыг дурдаж, тус албаны үйл ажиллагаа хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээс хазайх ёсгүйг онцгойлон захисан байна.

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд нь дэд даргаар ажиллаж байгаад дэвшин томилогдсон учраас тус албаны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлжээ. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг огт буурахгүй, харин ч хүрээгээ тэлж байгаад цагдаагийн алба онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаагаа илэрхийлжээ. Дээрх төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил чухал үүрэг гүйцэтгэдэг учраас нийгмийг соён гэгээрүүлэхэд бүх түвшиндээ анхаарч ажиллах нь чухал гэсэн байна.

Улмаар өсвөр насныхны оролцож буй гэмт хэргийг бууруулахын тулд урлаг, спортын чиглэлээр тэдний идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжоор хангах, спорт, урлагийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих замаар тэмцдэг Ирланд, Норвег, Унгар болон бусад орнуудын туршлагаас судалж ажиллах чиглэлд холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтрахыг санал болгожээ. Түүнчлэн өнөөгийн нийгэмд архидан согтуурах, түүнээс үүдсэн гэмт хэрэг гаарч, төрийн тусгай хамгаалалттай обьект болох Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан хэргийг цагдаагийн алба одоо хүртэл илрүүлж чадаагүй байгааг сануулжээ.

Уулзалтад ЦЕГ-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...