Thursday, April 10, 2025

Алтанбулагаар орж ирсэн тээврийн жолоочоос коронавирус илэрчээ

Date:

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос коронавирус илэрч, Монгол Улсад “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол 288 болсон байна. Тэрбээр, “Вирус илэрсэн жолооч нь 39 настай бөгөөд Казахстан улсын иргэн юм. Түүнийг ХӨСҮТ-д эмчилж байна. Улсын хэмжээнд өчигдөр 709 хүнд шинжилгээ хийснээс 708-д нь вирус илрээгүй. Үүнд энэ сард тусгай нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн давтан шинжилгээний хариу багтаж байгаа” гэлээ.

Мөн коронавирусээр халдварласан 20-24 насны 3 иргэн эдгэрч, өчигдөр ХӨСҮТ-ээс дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан 288 тохиолдлоос нийт 217 нь эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 71 хүн эмчлүүлж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...