Wednesday, April 9, 2025

Ногоон зээлийг банкууд хэрхэн дэмжиж буйг тогтмол мэдээлэхээр болжээ

Date:

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Монгол Улсад мөрдөгдөх “Ногоон таксономи” батлагдсантай холбогдуулан Ногоон зээлийн статистик мэдээллийг банкуудаас авч нэгтгэн, урьдчилсан байдлаар олон нийтэд зарлаж байхаар болжээ.

2020 оны нэгдүгээр улирлын байдлаар арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 16,988.9 тэрбум төгрөг байгаагийн 428.1 тэрбум төгрөг буюу 2.5 хувийг ногоон зээл бүрдүүлж байна. Ногоон зээлийн үлдэгдэл тайлант улиралд өмнөх улирлаас 5.2 хувиар буурчээ.

Хувийн байгууллагуудын ногоон зээлийн үлдэгдлийн 35.1 хувь буюу 130.5 тэрбум төгрөгийг тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал, 29.6 хувь буюу 110.2 тэрбум төгрөгийг ногоон барилга, 14.4 хувь буюу 53.5 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 11.0 хувь буюу 40.8 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлт, 5.4 хувь буюу 20.0 тэрбум төгрөгийг сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд эзэлж байна.

2020 оны 3 дугаар сарын байдлаар 2013 иргэний 55.9 тэрбум төгрөгийн ногоон зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг зээлийн зориулалтаар нь ангилбал нийт зээлийн 56.0 хувь буюу 31.4 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 27.3 хувь буюу 15.3 тэрбум төгрөгийг карбон бага тээвэр, 8.8 хувь буюу 4.9 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд олгогджээ.

Ногоон зээлийн статистик мэдээллийг эндээс авна уу https://www.mongolbank.mn/documents/statistic/GreenLoan2020Q1.pdf

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...