Friday, April 18, 2025

Орон нутгийн замд “Анхны тусламжийн цэг”-үүд байгуулна

Date:

Улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим хүн ослын улмаас амь насаа алддаг гэсэн статистик бий. Зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс зам тээврийн осол хамгийн их гардаг хар цэгт анхны тусламжийн цэг байгуулах ажлыг хийж эхэлжээ. Тодруулбал, иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Зам тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллага, Монголын авто холбоо хамтран улсын хэмжээнд хамгийн их зам тээврийн осол гардаг авто замууд дагуу анхны тусламжийн цэгийг байгуулахаар болсон байна. Эхний ээлжинд Улаанбаатараас Өмнөговь явах авто замын дагуу ийм цэг байгуулж, осол өртсөн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...