Friday, November 22, 2024

Энэ сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүд

Date:

Шинжлэх ухааны академиас долоодугаар сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүдийг нэрлэжээ. Үүнд,

7-р сарын 5 Буд гариг баруун холдолт(элонгац)-д байрлана. Нарнаас хамгийн их 20,1° өнцөгт байрлах бөгөөд нар мандахаас өмнө гаригийг ажиглах нь хамгийн боломжтой үе.
7-р сарын 5 Сарны хагас сүүдэрт хиртэл 04:30 UT хугацаанд болно. Ажиглагдах муж нь: Африк, Америк, Хойд ба өмнөд Солонгос г.м. орнууд.

Зураг: Сарны хагас сүүдэрт хиртэлт ажиглагдах зурвас зам, цаг хугацаа, сарос, магнитуд зэргийг харуулав. Эх сурвалж: http://eclipse.gsfc.nasa.gov/ 

7-р сарын 14 Бархасбадь аварга хийн гаригийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 4.14 о.о.н. зайд -2.7т одны хэмжигдэхүүнтэй ажиглагдана. Бүхэл шөнийн турш Нумын ордны чиглэлд энгийн нүдэнд болон ажиглагчийн дурангаар ч харагдах болно. Сайн ажиглавал түүний дөрвөн том дагуулыг ч хараж болно. 

7-р сарын 20 Санчир гаригийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 8.99 о.о.н. зайд -0.1т одны хэмжигдэхүүнтэй ажиглагдана. Энэ гаригийг шөнийн турш дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн Нумын одны ордноос энгийн ажиглагчийн дурангаар болон мэргэжлийн дурангаар бүслүүрийг нь ч ажиглах боломжтой. Бүслүүрийн өнцгийн хазайлт 21 градус.

7-р сарын 20 Саран дээр анх Аполлон 11 сансрын хөлгөөр буусны 51 жилийн ой.

7-р сарын 25 Хамгийн анхны эмэгтэй нисгэгч С.Е.Савицкая
задгай сансарт гарсны 36 жилийн ой.

7-р сарын 28-29 Зүүн Дельта-Акварид солирын урсгалын оргил үе. Цагт 20 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь 7-р сарын 12-с 8-р сарын 23-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Хумхын одны орд.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...