Wednesday, April 9, 2025

ХӨСҮТ-ийнхэн коронавирустэй 185 хүнийг эмчилж эдгэрүүлжээ

Date:

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны долоодугаар 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатор, Дархан -Уул салбар лабораторт нийт 55 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, тандалтын болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр бидэнд сайн мэдээ байна. Хоёр хүн эдгэрч дараагийн шатлал руугаа шилжиж байна. Үүнд 22 настай оюутан 49 хоног эмчлэгдсэн бол нөгөөх нь ачаа тээврийн жолооч 32 настай хүн 16 хоног эмчлэгдээд дараагийн шатлал руу шилжиж байна. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол 220 байна. Үүнээс 185 хүнийг нь эмчлэн эдгэрүүллээ. Одоо эмчилгээнд 35 хүн байна. Үүнд, 33 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр байна. Эмчлэгдэж байгаа хүмүүст, нэг жирэмсэн хүн, 6, 12 настай хоёр хүүхэд бий. Өчигдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүнээс шинжилгээ авах ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр шинжилгээг аваад маргааш хариуг танилцуулна” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...