Friday, November 22, 2024

Хөлбөмбөгийн супер цомын товыг зарлалаа

Date:

Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн 2020 оны улирлын нээлтийн тоглолтын товыг зарлалаа. Тодруулбал, ирэх сарын 1-ний 18.00 цагт “Супер цом”-ын тоглолтыг эхлүүлэхээр болсон байна. Энэ жилийн “Супер цом”-ын тоглолт “Улаанбаатар Сити” болон “Хаан хүнс эрчим” багийн хооронд өрнөнө. Монголын хөлбөмбөгийн холбооны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүйгээр зохион байгуулах юм. “Эрчим” багийн хувьд “Хаан хүнс” багтай нэгдэж “Хаан хүнс эрчим” нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин “Улаанбаатар Сити” баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй багийн эсрэг хийхээр болжээ. Энэ хоёр багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал холбож байгаа юм. Өнгөрсөн жил “Улаанбаатар Сити” багтай лигт түрүүлсэн тэрбээр багийн удирдлагуудтайгаа үл ойлголцон энэ жилээс буурь сэлгэн “Хаан хүнс эрчим” багтай нэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...