Saturday, April 5, 2025

Ерөнхийлөгч маргаантай тойргуудад хяналтын тооллого явуулах хэрэгтэй гэлээ

Date:

Ерөнхийлөгч өнөө өглөө Сонгуулийн ерөнхий хороо, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр гараар хяналтын тооллого явуулж маргаантай асуудлыг шийдвэрлэх, хяналтын тооллогыг энэ амралтын өдрүүдээр хэвлэл мэдээлэл, оролцогч талуудыг байлцуулан явуулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгуулийн ерөнхий хороо хүнд суртал гаргаж олон нийтийг бухимдуулалгүй асуудлыг яаралтай шийдээд хуульд зааснаар 50 хувь хүртэл гар тооллого хийж болдог, тэр дагуу тооллого хийгээч ээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан та хоёр бол туршлагатай хүмүүс” хэмээн онцлов. Төрийн тэргүүн маргаантай тойргуудад хяналтын тооллого явуулах асуудлаар байр сууриа илэрхийлсэн албан бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...