Thursday, November 21, 2024

Дуутын хадны бичээсийн бохирдлыг арилгаж, сэргээн засварлажээ

Date:

Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэлээ. “Уул овоо тахих монгол зан үйл, өв” 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн. Монголчуудын “Уул овоо тахих зан үйл” нь байгаль, соёлоо хадгалж, хамгаалах, үр хойчдоо зааж сургах нарийн ёс, дэгтэй уламжлалт мэдлэг, дадал юм.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш Тарамцагийн уулсын төгсгөл Хутаг уулын өвөрт Халхын цоохор хунтайж хэмээх Цогт тайжийн эгчээ санан хэлсэн шүлгийг түүний Дайчин хиа, Гүенбаатар нар дөрвөн жилийн дараа буюу 1624 онд “Дуутын хад” хэмээх хар чулуунаа бичиж үлдээсэн нь бичиг соёлын гайхамшигт өв болон бидний үед хадгалагдан иржээ. “Дуут хад” хэмээх нь цохиход ширмэн тогоо шиг хан хийсэн дуу авиа гаргах ба гаднаа хар боловч дотроо цагаан саарал өнгөтэй байгалийн өвөрмөц тогтоцтой хад юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...