Thursday, April 10, 2025

Бувайсар Сайтиевыг шилдгээр нэрлэжээ

Date:

ОХУ-ын спортын “Allsport” сониноос 1992-2020 оны ОХУ-ын чөлөөт бөхийн шилдэг 10 тамирчныг санал асуулгаар тодруулжээ. “Атланта-1996”, “Афин-2004”, “Бээжин-2008” олимпын наадам, 1995, 1997, 1998, 2001, 2003, 2005 оны дэлхийн аварга Бувайсар Сайтиевыг Оросын хамгийн шилдэг бөхөөр маргаангүй тодруулсан байна. Санал асуулгын хувиар авч үзвэл тэрбээр 84.8 хувийн саналаар тасархай тэргүүлжээ. “Афин-2004”, “Бээжин-2008” олимпын аварга Мавлет Батыров 5.7 хувийн саналаар удаалж, ОХУ-ын олимпын анхны эмэгтэй аварга Наталья Воробьева 0.6 хувийн саналаар гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн байна. 4-10 дугаар байрт орсон бөхчүүд 8.9 хувийн саналыг хуваан авчээ. Бөхийн зарим мэргэжилтэн энэхүү жагсаалттай санал нийлэхгүй байгаагаа дурдсан байна. Учир нь, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Бесик Кудухов, дэлхийн гурван удаагийн аварга Денис Царгуш, хошой аварга Махач Муртазалиев, Сажид Сажидов, Заурбек Сидаков тэргүүтэй олон шилдэг бөх жагсаалтын эхний 10-т багтаагүй аж.

ОХУ-ЫН ТҮҮХЭН ДЭХ ШИЛДЭГ 10 БӨХ:

Бувайсар Сайтиев
Мавлет Батыров
Наталья Воробьева
Давид Мусульбес
Хажимурад Гацалов
Абдулрашид Садулаев
Адам Сайтиев
Хажимурад Магомедов
Сослан Рамонов
Алёна Карташова

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...