Monday, April 7, 2025

Барселоны дуурийн театр 2300 ургамалд зориулж тоглолт хийжээ

Date:

Испанийн Барселон хотын дуурийн театрт өнгөрөгч даваа гарагт нэгэн өвөрмөц тоглолт болжээ. Тус хотын Гран Театро дель Лисео дуурийн театр 2292 ургамалд зориулж Жакомо Пуччинигийн “Крисантеми” хэмээх чавхдаст хөгжмийн дөрвөлийг тоглосон байна. 

Энэ нь нэг талаар урлаг, дуу хөгжим хийгээд байгалийн үнэ цэнийг бэлгэдсэн, нөгөө талаар дуурийн театрын үйл ажиллагаа буцаж сэргэснийг илтгэсэн үйл ажиллагаа гэж Гран Театро дель Лисео театрын мэдэгдэлд дурджээ.

Испани улсад коронавирусийн халдвар дэгдэж онц байдал зарласантай холбоотойгоор тус театр гуравдугаар сарын дундаас хойш бүх хөтөлбөр, тоглолтоо цуцалжээ. Харин өнгөрсөн ням гарагт онц байдлыг цуцалж, соёл, урлагийн арга хэмжээнүүдийг цөөн тооны үзэгчтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн байна.  

Иймээс Гран Театро дель Лисео дуурийн театр ийнхүү өвөрмөц хэлбэрээр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан аж. 

Тоглолтыг YouTube-ээр шууд дамжуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...