Friday, April 18, 2025

Хотын дарга С.Амарсайхан нийслэлд хамгийн өндөр санал авчээ

Date:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 21269 хүний саналаар нэгээр гарч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.   Хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан хотын Захирагч С.Амарсайханыг нийслэлчүүд бүрэн дэмжлээ.

Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар авсан юм. Харин нийслэлийн хэмжээнд 68.66 хувь буюу хамгийн өндөр саналыг хотын Захирагч С.Амарсайхан авсан болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Хотын даргын хийж буй ажлууд болон Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд авчирч чадсанд иргэд сэтгэл хангалуун байгаа нь нийслэлд хамгийн өндөр санал авснаас нь харагдаж байна.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...