УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын үеэр ихэнх нутгаар бороо орж, цаг агаар таагүй байгаа. Тиймээс зарим аймагт гол мөрний ус үерлэж, сонгогчид саналаа өгөх боломжгүй байдал үүсчээ. Тодруулбал, Хэнтий, Булган, Төв, Сэлэнгэ аймгуудын зургаан суманд долоон голын ус нэмэгдсэнээр сонгогчид саналаа өгөх боломжгүй болж боогдоод байжээ. Энэ дуудлагын дагуу онцгой байдлын аврагчид шуурхай ажиллаж 376 сонгогчийг гармаар гаргаж, саналаа өгөх боломжоор хангажээ.
Үерт боогдсон 376 сонгогчид онцгой байдлын алба хаагчид туслажээ
Date: