Friday, November 22, 2024

Хамгийн өндөр настай сонгогч 113 настай

Date:

Сонгуулийн ерөнхий хороо ээлжит мэдээллийнхээ үеэр 17.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 52.6 хувьд хүрснийг зарласны зэрэгцээ энэ жилийн сонгуулийн сонирхолтой статистикуудыг танилцууллаа. 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2,000,624 хүний нэр бүртгэгдсэнээс 17.00 цагийн байдлаар 1,054,138 сонгогч саналаа өгчээ.

Сонгогчдыг насны ангиллаар авч үзвэл 35-аас доош насныхан 41 хувь, 35-аас дээш насныхан 59 хувийг эзэлж байгаа юм байна. Өнөөдөр буюу сонгуулийн санал хураалт болох өдөр зургаадугаар сарын 24-нд 18 нас хүрч буй 130 сонгогч саналаа өгч байгаа юм байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 100-гаас дээш настан 92 бүртгэгдсэнээс хамгийн ахмад нь 113 настай ажээ. Хамгийн олон хэсгийн хороотой тойрог нь Хөвсгөл аймгийн 17-р тойрог бөгөөд тус тойрог нийт 129 хэсгийн хороо ажиллаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...