Сонгуулийн ерөнхий хороо ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн 17.00 цагийн байдлаар УИХ-ын ээлжит сонгуулийн ирц улсын хэмжээнд 52.6 хувьтай байгаа ажээ. Үүнээс хамгийн өндөр ирцтэй тойрог 63 хувьтай байгаа бол хамгийн бага нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27-р тойрогт 39 хувь, орон нутагт Говьсүмбэр, Дундговь аймгийн 6-р тойрогт 48 хувь, Дорнод аймгийн 7-р тойрогт 49 хувь, Сэлэнгэ аймгийн 13-р тойрогт 49 хувь буюу ирц 50 хувьдаа хараахан хүрээгүй байжээ.
СЕХ сонгуулийн явцыг 21.00 цагийн байдлаар дахин танилцуулах бөгөөд 22.00 цагт санал хураалт дууссаны дараа санал хураалтын дүнг цахимаар нэгтгэн шууд дамжуулж танилцуулах юм байна.