Швейцарийн дахь Дэлхийн цаг уурын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Клэр Нурис өчигдөр Женевт мэдэгдэл хийхдээ, ОХУ-ын Верхянск хотод өнгөрсөн бямба гарагт агаарын температур урьд өмнө байгаагүй 38 хэм хүрсэн байна, манай байгууллага холбогдох шалгалтыг явуулж байна. Хэрэв ОХУ-ын тал ажиглагдсан температурыг баталгаажуулж чадвал уг байгууллага олон улсын шинжээчдийн багтай цаашид үнэлгээ хийх болно гэжээ.
Клэр Нурис онцлохдоо, Сибирийн зүүн хэсгийн бүс нутагт өвөл, зуны улиралд эрс тэс уур амьсгалтай байдаг бөгөөд долоодугаар сард агаарын температур 30 хэмээс дээш байх нь ховор биш явдал юм. Энэ хавар Сибирийн бүс нутагт ер бусын дулаахан, цас ороогүй тул уулын түймэр нэлээд гарч, агаарын температурыг дээд түвшинд хүргэсэн юм гэсэн байна. Тавдугаар сард, тус бүс нутгийн олон газарт агаарын хэм дунджаар 10 хэм орчим байсан нь бөмбөрцгийн умард хагаст тавдугаар сард тэмдэглэгдсэн хамгийн дулаан бүс болсон байна. Үүнээс гадна өнгөрсөн оны есдүгээр сард Арктикийн далайн мөсний хэмжээ 1979-2019 оныг хүртэлх дундаж түвшинтэй харьцуулахад 50 хувиар багассан нь хүмүүсийн анхаарлыг татаж байна.