Monday, November 25, 2024

СЕХ: Өдрийн 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 25,13 хувьтай байна

Date:

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07.00 цагт орон даяар эхэллээ. Сонгуулийн санал хураалтын явц 12.00 цагийн байдлаар хэдэн хувьтай байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Орон нутаг буюу 21 аймгийн хэмжээнд 169 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн 12.00 цагийн байдлаар зөөврийн хайрцгаар нийт 15847 иргэний саналыг авсан бол нэрсийн жагсаалтад 1,116,324 сонгогч бүртгэгдсэнээс 295,372 буюу нийт сонгогчдын 26,46 хувь нь саналаа өгөөд байна.

Харин нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 451 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд зөөврийн хайрцгаар 4109 сонгогчийн саналыг авсан байна. Нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 903,175 сонгогч бүртгэгдсэнээр 212,138 буюу 23,49 хувь нь саналаа өгөөд байгаа ажээ.

Улсын хэмжээнд нэгдсэн дүнгээр өнөөдрийн 12.00 цагийн байдлаар 19956 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгсөн байна. Нийт 507,510 сонгогч саналаа өгсөн нь нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 25,13 хувь болж байна. Энэхүү ирцийг өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын 12.00 цагийн ирцтэй харьцуулахад өссөн үзүүлэлт гарчээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдрийн 12.00 цагийн байдлаар санал хураалтын ирц 23,4 хувьтай байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...