Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр буюу зургаадугаар сарын 23-нд Их Британийн парламентад хэлсэн үгэндээ, Англид хэрэгжүүлж байсан хөл хорионы дэглэмийг цаашид цуцлах бөгөөд хөл хориог цуцлах арга хэмжээ долоодугаар сарын 4-нд хүчинтэй болно хэмээн зарлажээ.
Хөл хориог цуцлах энэ удаагийн арга хэмжээний хамгийн гол өөрчлөлт нь хоёр метрийн аюулгүйн зай барих дэглэмийг өөрчлөөд нэг метрийн аюулгүй зай барихыг шаарджээ. Тиймээс Английн баар, ресторан, зочид буудал, үсчний газрууд долоодугаар сарын 4-нд дахин ажлаа эхлүүлнэ гэсэн үг юм.
Борис Жонсон компаниуд бусад улсуудтай адилхан үйлчлүүлэгчийнхээ холбоо барих мэдээллийг цуглуулах замаар вирусийн халдварыг хяналтдаа авч, орон нутгийн цар тахлын байдлыг зохицуулахыг шаардах болно гэжээ.