Monday, April 7, 2025

Б.Энх-Амгалан: Төрийн өмчит АЗЗА компаниудын парк шинэчлэлд онцгой анхаарна

Date:

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр Говь-Алтай аймгийн “Говь-Алтай АЗЗА” ТӨХК-ийн авто замчдын Баарангийн даваанд гүйцэтгэж буй зам засварын ажилтай танилцжээ. Говь-Алтай аймгийн Баарангийн давааны авто замд туузан хашлагагүйгээс үүдэн цас, бороотой, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед осол гарах өндөр эрсдэлтэй байсан бөгөөд тус компанийн зүгээс хүсэлт ирүүлсний дагуу асуудлыг судлан үзэж, төсөвт өртгийг 2020 оны Улсын төсвийн Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулснаар ийнхүү хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах боломж бүрдэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зам засварын ажилтай танилцах үеэрээ цаг уурын ямар ч нөхцөлд ажил үүргээ ажрахгүй гүйцэтгэдэг авто замчдадаа талархаж буйгаа хэлээд, ажлын амжилт хүсчээ. Мөн тус байгууллагын парк шинэчлэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...