Дэлхий дахинд гарсан шинэ коронавирусийн нөлөөгөөр эдийн засаг, бизнесс, урлаг гэх мэт бүхий л салбаруудын үйл ажиллагаанууд зогсонги байдалд ороод байгаа билээ.
Энэ цаг үед “Эмми” шагнал гардуулах ёслол болох хэвээрээ гэдгийг албаны эх сурвалжаас мэдээлээ. Оскарын наадам 40 жилийн дараа анх удаа болох хугацаагаа хойшлуулж байгаа мэдэгдлийг зарласнаас нэг хоногийн дараа уг мэдэгдлийг хийсэн юм.
72 дах удаагийн шагнал гардуулах ёслол ирэх есдүгээр сарын 20-нд ABC сувгаар цацагдах бөгөөд Jimmy Kimmel хөтлөгчөөр ажиллахаар болсон байна. Тэрээр өмнө нь хоёр ч удаа “Эмми” шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр ажиллаж байсан юм.