Швейцар улсын Холбооны технологийн Лозанна хүрээлэн (EPFL) болон Материал судлалын төв (EMPA) хамтран “COVID-19” цар тахлын үеийн хэрэглээнд тохируулан “HelloMask” буюу мэс заслын тунгалаг амны хаалтын технологийг боловсруулсан байна. Энэхүү маскийг эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд өвчтөнтэйгөө илүү ойр, нээлттэй харилцах боломжийг олгох зорилгоор бүтээжээ.
Тунгалаг маск нь 100 нанометр нягтаршилтай полимер утаснаас бүрдэх бөгөөд вирус, бактерийг нарийн шүүж ялгах, найдвартай хамгаалах, агаар чөлөөтэй нэвтрүүлдгээрээ онцлог юм. Уг маскийг үйлдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтийг Швейцарын Женев хотод төвтэй “HMCARE” гарааны компани авч чадсан байна. Одоогоор тунгалаг маскийг дотооддоо үйлдвэрлэхээр болсон бөгөөд эхлээд эмнэлгийн ажилтнуудад борлуулах аж. Харин 2021 оны эхээр зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна. Мөн энэхүү маск нь ердийн амны хаалттай төстэй хэлбэртэй байх юм. Тунгалаг амны хаалтыг бүтээх санааг Швейцарын Холбооны технологийн Лозанна хүрээлэнгийн дарга Клаус Шоненбергер анх гаргажээ. Тэрбээр 2015 онд эбола өвчний дэгдэлтийн үеэр Африкийн баруун хэсэгт ажиллаж байх үед тунгалаг маск хийх санааг бодож олсон байна.
Тунгалаг амны хаалт үйлдвэрлэхээр болжээ
Date: