Saturday, April 5, 2025

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэд хүсэлтээ гаргаж дуусчээ

Date:

УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны хуваарийн дагуу сонгуулийн санал хураалт явуулах өдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр санал авах байранд биеэр очих боломжгүй иргэд зөөврийн хайрцагаар санал өгөх хүсэлтээ урьдчилан гаргах хугацаа дуусчээ. Тиймээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн хүсэлтийг хүлээн авсан сум, дүүргийн сонгуулийн хороод нь хэсгийн хорооддоо дээрх шалтгаантай иргэдийн хүсэлтийг хүргүүлсэн байна. Эрүүл мэндийн байдал болон бусад шалтгаанаар биеэр очиж чадахгүйгээс зөөврийн хайрцагаар саналаа өгөх иргэдийн өөрийн хүсэлт, эмчийн магадлагааг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргах бөгөөд санал авах өдрийн өмнөх өдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 09-20 цагийн хооронд зөөврийн хайрцгаар саналыг нь авах юм.

Мөн сонгуулийн санал хураах үйл ажиллагаанд ажиглагч томилох эрх бүхий байгууллагууд ажиглагч ажиллуулах хүсэлтээ гаргах хуулийн хугацаа мөн өчигдрөөр тасалбар болон дуусчээ. Ажиглагчдын үнэмлэхийг зургаадугаар сарын 22-ноос өмнө олгох ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...