Friday, November 22, 2024

Үндэсний бөхийн салбар хорооноос чиглэл хүргүүлэв

Date:

Үндэсний бөхийн салбар хорооноос цар тахлын үед Улсын баяр наадам зохион байгуулахтай холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ. Баяр наадамд барилдах 512 бөхийг энэ сарын 26-28-нд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхийг биечлэн байлцуулж бүртгэхээр болсон байна. Бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалт зэргийг хувийн зүгээс бэлтгэх, харин бөхийн цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах юм. Барилдах бөхчүүд гэр бүл, ойр дотнын найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь зэрэг ямар ч хүнийг наадмын талбай руу явах автобусанд дагуулж орохгүй байх зааврыг гаргасан байна. Харин бөхчүүд, аймгийн галуудад үндэсний бөхийн барилдаан, уламжлагдан ирсэн жаяг дэг, хүчит бөх, бөхийн гараа дэвээ, ам угтуул авах ёс, бөхийн өмсгөл хувцас хэрэглэл, бөхчүүд хоорондын эерэг сайхан харилцаа зэргийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлийг өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...