Tuesday, November 26, 2024

Монголын тухай цогц үзэсгэлэн Дарвины музейд гарна

Date:

Монгол, Оросын хамтарсан биологийн судалгааны ангийн 50 жилийн ойд зориулсан “Монголия далёкая-близкая” үзэсгэлэнгийн нээлт Москвагийн Дарвины музейд болох гэж байна. XIX зууны дунд үеэс эхлэн Оросын газар зүйн нийгэмлэгийн судлаачид Монголыг сонирхон судалж эхэлсэн. Улмаар газар зүй, угсаатны зүй, хэл шинжлэл, археологи, палентологийн далайцтай судалгаа хийж, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон эртний амьтан, ургамлын дээжийг цуглуулсан юм. Зөвхөн XIX-XX зуунд Оросын судлаачид Монголыг тойрсон олон нууцыг тайлжээ.
Николай Пржевальский, Григорий Потанин, Михаил Певцов, Петр Козлов, Григорий Грум-Гржимайло, Иван Ефремов, Андрей Банников зэрэг судлаачийн Монгол, Төв Ази судлалд оруулсан хувь нэмрийг өнөө үеийнхэнд сурталчлахад үзэсгэлэнгийн зорилго оршиж буй аж. Эдгээр судлаач бол Монгол, Оросын хамтарсан экспедицийн суурийг тавьсан гавьяатай. Оросуудын хувьд ойрхон атлаа хол, нууцлаг Монгол орны соёл, түүх, ховор ан амьтдын тухай онцгой үзмэрүүдийг олон нийтэд дэлгэх юм. Тухайлбал, XIX-XX зууны эхэн үеийн монголчууд үндэсний хувцас, шашны зан үйлийн өвөрмөц баг, монгол гэрийн тавилга, газарзүйн зураглалаас гадна Монголын тал нутагт судалгааны ажил хийсэн эрдэмтдийн бүтээлээс толилуулахаар зэхжээ. Үүнд Оросын судлаач Вячеслав Кожемякиний 1971-1973 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан экспедицэд ажиллаж байхдаа цуглуулсан ашигт малтмалын 97 дээжийг анх удаа дэлгэх юм.
Мөн Монгол Улсын бэлгэ тэмдэг болсон тахийн тухай тусгай тасагт К.Флеров, А.Комаров, В.Ватагин, Г.Никольский нарын судалгааны зураг, В.Трофимовын баримлыг нийтэд үзүүлэхээр зэхжээ.
Түүнчлэн Дарвины музейн зохион байгуулагчдын хэлснээр XIX зууны үеийн монгол дархчуудын урласан бурхад үзэсгэлэнгийн гол үзмэр байх аж. Мөн монгол зээр, улаан чоно, тахь зэрэг хөхтөн амьтдын чихмэлийг “Монголия далёкая-близкая” үзэсгэлэнд тавихаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...